top of page
Waterfalls
Skyscrapers

Шинэлэг аж ахуйн нэгжийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх

Хувийн капитал

Монголжингийн мерчент банкирууд нь Монголын стратеги, санхүү, үйл ажиллагааны арвин туршлагатай. Монголжин өр болон өөрийн хөрөнгийн үр дүнтэй шийдлүүдээр үйлчлүүлэгчдээ хангаж ажилладаг ч гэсэн бидний үйлчлүүлэгчиддээ үзүүлдэг оюуны хөрөнгө нь үүнээс илүү үнэ цэнэтэй юм. Бид хөрөнгө оруулалтынхаа багцын дотоод саад бэрхшээлийг + 30%-д хүргэж стандартыг дээд зэргээр тогтоосон.

Бизнесийн стратеги

Мэргэшсэн стратегийн зөвлөх байх ур чадварын үндэс суурийг амжилттай ажиллаж буй хөрөнгө оруулагчид болох бидний туршлага бүрдүүлж байдаг.Нэмж дурдахад бид бизнес, эдийн засгийн шилдэг сургуулиудын (жишээ нь Келлогг, Оксфорд, Харвард, Лондонгийн Эдийн засгийн сургууль, Кембриж, Индиана-Келли гэх мэт) дэлхийн жишигт нийцсэн боловсролд тулгуурлан стратегийн чиглэлээр үйлчлүүлэгчдээ сургадаг.

Корпорацийн хөгжил

Монголжин олон улсын, томоохон төслүүдэд Тухайлбал Оюутолгой (Рио Тинто) компанийн санхүүгийн болон үндсэн хөрөнгө оруулалтын менежмент, бизнесийн дүн шинжилгээ, төслийн санхүүжилт, хяналт гэх мэт ажлыг хийж байсан арвин туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай захирлуудаар удирдуулж байна.

Хувийн банк

Бид Монголын бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон хуулийн зөвлөх үйлчилгээ, тэр дундаа гэр бүлийн оффисын үйлчилгээ, хөрөнгийн менежмент зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Мөн Монголжин нь өндөр өгөөжтэй тогтмол орлоготой дээрээс нь урамшууллын үндсэн зээлийн өндөр үнэлгээтэй, урт хугацааны өндөр өгөөжтэй захиалгат хөрөнгө оруулалтын төрлүүдийг санал болгодог.

ТУХАЙ

Бидний эрхэм зорилго бол өөрсдийн стратеги, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн туршлагаа ашиглаж, дэлхийн жишигт нийцсэн аж ахуйн нэгжийн менежментийн туршлагыг түгээн дэлгэрүүлэн хөгжүүлэх замаар тулгарч болох эрсдлээс сэргийлж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэн, бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчиддээ илүү өрсөлдөх чадвартай аж ахуйн нэгжүүдийг бий болгож, Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм.

Манай үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын багцад жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгож хөрөнгө оруулахаас гадна дундаж болон баялаг бүтээгч  үе дамжсан гэр бүлийн бизнеснүүдэд стратеги болон корпорацийн хөгжлийн зөвлөгөө өгч дэмжин ажилладаг.

Манай үйл ажиллагааны чиглэлийн давуу тал нь итгэл даасан санхүүгийн зөвлөгч байхаас гадна, дотоодын банкуудтай харьцуулахад зээл болон хөрөнгө оруулахын зэрэгцээгээр удирдлагын шилдэг туршлага болон арга техникийг тухайн ажлын орчинд нь боловсруулан, хэрэгжүүлж өөрсдийн ур чадвараа нотлон харуулахыг зорьдог.

bottom of page